Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагджээ

Twitter Print
2020 оны 09-р сар 24-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдөлд оруулахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх нэгжийг цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр байгуулагдлаа.

Уг нэгж нь олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах болон садар самуун сурталчлах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх төрлийн мэдээ, мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.