Майк Помпеогийн манай улсад хийх айлчлал хойшлогджээ

Twitter Print
2020 оны 10-р сар 04-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд манай улсад айлчлахаар болсон билээ. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп коронавирусийн халдвар авсантай холбоотойгоор айлчлал хойшилсон талаар Гадаад харилцааны яам мэдээлжээ.

ГХЯ "Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо" гэж цахим хуудсандаа мэдээлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.