Яармагийн замд дахин нэг хүүхэд гарцаар гарч яваад мөргүүлжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 07-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Аравдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр 08.19 цагт Хан-Уул дүүрэг Яармагийн замд гарцаар гарч явсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарчээ.

Осол British school хойд гарц дээр болсон бөгөөд одоогийн байдлаар хүүхэд ил харагдах гэмтэл, шархгүй байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдөр Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцаар гарч явсан 9, 5 настай хүүхдийг мөргөж, таван настай хүүхэд амиа алдсан юм. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.