Япон улсаас нэн хөнгөлөлттэй зээл авна

Twitter Print
2020 оны 10-р сар 08-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

 

Энэ үеэр Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.1 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Уг зээлийн хэлэлцээрийн талаарх асуудлыг өнөөдөр Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр танилцууллаа. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.