44 байршилд дуудлага худалдаа явуулна

Twitter Print
2020 оны 10-р сар 19-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ сарын 21-ний өдөр дахин зохион байгуулагдахаар болжээ.

Нийслэлийн нийт 44 байршлын 46.4 га газрыг дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Энэхүү дуудлага худалдаа нь газрын биржийн цахим системээр зохион байгуулагдана.

Өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан нийт дуудлага худалдаагаар 632.9 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт байрлах газрыг 125.4 сая төгрөгөөр худалдаалсан нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн 2021 онд дуудлага худалдаанд орох байршлуудын саналыг хүлээн авч эхэлсэн байна.

44 байршилд дуудлага худалдаа явуулна

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.