
Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ. Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа.
12:00 цагийн мэдээлэл:
Архангай 16,5
Баян-Өлгий 13,1
Баянхонгор 15,3
Булган 17,7
Говь-Алтай 21,9
Говьсүмбэр 15
Дорногвь 16
Дорнод 15,6
Дундговь 18,1
Завхан 3,3 /цаг агаарын байдлаас шалтгаалж бүрэн мэдээлэл аваагүй байна/
Өвөрхангай 19,1
Өмнөговь 19,9
Сэлэнгэ 11,7 төв
Ховд 18,9
Хөвсгөл 20,3
Дархан 10,7
Орхон 16
Аймгийн дүнгээр 16,4
Багахангай 24,5
Багануур 16,9
Баянгол 14,8
Баянзүрх 13,2
Налайх 16,4
Сонгинохайрхан 14
Сүхбаатар 14,9
Чингэлтэй 10,3
Улс даяар нийт 15,2 хувийн ирцтай.
Зөөврийн саналын хайрцгаар аймгийн 16 мянга нийслэл 3747 нийт 20250 хүн саналаа өгсөн.
Өглөө санал тоолох машин ажиллаагүйгээс зарим газар санал хураалт саатсан тухай асуухад "өгдөө 25 дуудлага мэдээ ирсэн. Бүгдийг нь 11:30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байна" гэлээ.
Түүнчлэн СЕХ-ноос "Өмнө нь мандатын тооноос дутуу буюу илүү дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болдог байсан бол одоо зөвхөн мандатын тооноос илүү бөглөсөн тохиолдолд хүчингүй болно. Мөн санал өгөх хугацаа өмнө нь 22 цаг хүртэл байсан бол одоо богиносож 20 цаг хүртэл болсон" гэлээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505