Алтанбулагийн боомтоор 80 гаруй хүнийг татан авна

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Ирэх долоо хоногт ОХУ-аас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ. Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.

Бид ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногт ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй манай улсын иргэд болон Монгол улсад хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суудаг ОХУ-ын иргэд гээд нийт 80 гаруй хүнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Товыг ойрын хугацаанд тодорхой болохоор нь нийтэд зарлах болно" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.