6122 айл өрхийн янданг хөөлж өгчээ

Twitter Print
2020 оны 10-р сар 18-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

“Таван толгой түлш” компанийн яндан хөөлөгчид өнөөдрийн байдлаар 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлж өгчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Тус аяны хүрээнд “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгожээ.

Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгдөг бөгөөд иргэдээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолж байна. Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч тааралддаг. Мөн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг нь тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөн байдгийг яндан хөөлөгч залуус хэлж байв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.