Аялал жуулчлалын салбарт Хорват улстай хамтарна

Twitter Print
2020 оны 10-р сар 19-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд энэ сарын 15-нд Загреб хотноо гарын үсэг зуржээ.

Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болох юм.

Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчид хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-нийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.