Таван шарын төмөр замын гармыг өнөөдрөөс хаана

Twitter Print
2020 оны 10-р сар 23-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын хэсгийн замыг өнөөдөр /2020.10.23/-өөс бүрэн хааж байна. Тодруулбал, төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00 цагаас эхлэн маргааш /2020.10.24/ өглөөний 08:00 цаг хүртэл зам хаах аж. Иймд жолооч нар тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын ажил хийх аж. Уг ажлын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллах юм байна. Засварын ажилд Улаанбаатар төмөр зам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газраас хяналт тавих юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.