Баригдаж буй барилгад гарсан галыг унтраажээ

Twitter Print
2020 оны 10-р сар 23-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт Ухаа I хорооллын ард байрлах шинээр баригдаж буй орон сууцны барилгад өнөөдөр /2020.10.23/ гал гарсан байсан.

Тодруулбал, Барилгын гадна хөөцөн пасад шатаж байна гэсэн дуудлага 07:50 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 30-р ангийн ээлжийн бүрэлдэхүүн галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж, 08.40 цагт унтраажээ.

Галын үеэр хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.