
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж, 2-7 насны дөрвөн хүүхэд амиа алджээ.
Гэр шатаж буй дуудлага өчигдөр 16:04 цагт цагдаагийн газар ирсэн байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид долоон км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж галыг унтраасан ч аврах ангийг очиход хүүхдүүд амиа алдсан байжээ. Онцгой байдлын албаныхан цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.