“Сайле фүүд Монголиа” ХХК түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүллээ

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаанд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-тай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын явцад 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайле фүүд монголиа” ХХК-ны мах боловсруулах үйлдвэр урьд жилийн үлдэгдэл өнжмөл түүхий нүүрсийг шатааж хэрэглэсэн зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу шиидвэрлэхээр шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар илэрсэн 34.200тн түүхий нүүрсийг улсын орлогод авч шийдвэрлүүлэхээр Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1156 дугаартай захирамжийн дагуу Амгалан дулааны станцад хүлээлгэн өглөө. Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт заасны дагуу торгууль ногдуулна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.