Согтуурсан үедээ 4 настай хүүхдийнхээ толгойг аягаар цохиж хагалжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүрэгт эцэг нь дөрвөн настай охиноо хоол идэж байсан аягаар нь цохиж, толгойг нь хагалж, гэмтээсэн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээллээ.

Тэрбээр “Дөрвөн настай охины төрсөн аав нь охиноо зодож, гэмтээсэн хэрэг энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Хүүхдийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон. Тухайн гэр бүл ам бүл тавуулаа. Дөрвөн настай охин айлын том бөгөөд удаах дүү нь нэг нас таван сартай, бага дүү нь дөрвөн сартай. Эдгээр хүүхдийг хамгаалах байранд авсан. Дөрвөн сартай хүүхэд тэжээлийн дутагдалтай, нэг нас таван сартай хүүхэд хүнд ханиад хүрсэн учир эмнэлэгт хэвтэж байна. 

Эцэг, эх нь архины хамааралтай болох нь тогтоогдсон. Түүнчлэн дөрвөн настай хүүхдийг гэмтээх үедээ мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэлээ.   

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (151.115.51.201) 2020-10-28 16:35
      • 0
      • 0

      Zaluu humuus arhinii hamaaraltai yu geh we ene niigem yu blood bnaa

      Хариулах

    • Зочин

      (210.61.207.4) 2020-10-28 15:27
      • 0
      • 0

      huuhded ogson toriin mongoor huuhdedee hool huns avch ogohgui bj huuhed zodno yun davarsan eliirsen niigemiin humuus ve.chimeeguihen chadhiilgej niigmees iim hoguudaas salaach.toriin tomor nuuriig iim yum nart hatuu haruulah heregtei

      Хариулах