Ардчилсан намын Их хурал хойшлогдлоо

Twitter Print
2020 оны 11-р сар 12-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болох байсан ч, цар тахлын улмаас хойшлогджээ. 

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ өөрчлөхийн зэрэгцээ ирэх дөрвөн жилд Ардчилсан намыг удирдах даргыг тодруулах байсан юм. Үндэсний бодлогын хороо нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тус намыг удирдах боломжтой болно.

Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал О.Амартүвшин нар өрсөлдөх мэдээлэл бий.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.