Дуучин Д.Уламбаяр Алтан гадас одон хүртжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 06-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан Ука өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Ташрамд дуулгахад өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй юм.

Тэрээр шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж сонсогчдын сонорыг мялаадгаас гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллан хэр чадварлаг уран бүтээлч гэдгээ нотолсон билээ. “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улиралд Укагийн багийн оролцогч Ц.Энгүүн шилдгийн шилдэг оролцогч болж байсан юм.

Ука энэ сарын 20-нд “DO IT” нэртэй тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр төлөвлөөд буй. Энэ тоглолт нь түүний энэ жилийн хамгийн том зорилт агаад мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг гэдгийг тэрээр “GoGo-ийн асуултууд”-ад орохдоо хэлж байсан юм.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.