Улсын хэмжээнд шинжилгээ авах 327 цэгт 10899 албан хаагч ажиллаж байна

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд шинжилгээ авах нийт 327 цэгт эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 10899 албан хаагч ажиллаж байна хэмээн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

Нийслэлийн 28 тусгаарлах ажиглах байранд 1607 хүн, орон нутагт 32 байранд 692 хүн, нийт 2299 иргэнийг одоо тусгаарлан ажиглаж байна. 

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулагт суурин болон хөдөлгөөнт 25 цэгт 60 эмч мэргэжилтэн

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 цэгт, 6 эмч мэргэжилтэн, 74 албан хаагч

  • Орхон аймагт 12 цагт 42 эмч мэргэжилтэн, 1029 албан хаагч

  • Говьсүмбэрт 11 цэгт 31 эмч мэргэжилтэн, 343 албан хаагч

  • Дорноговь 11 цэгт 97 эмч мэргэжилтэн, 152 албан хаагч

  • Дарханд 9 цэгт 63 эмч мэргэжилтэн, 900 албан хаагч тус тус ажиллаж байна гэлээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.