Нийгмийн халамжийн мөнгөө банкаар авдаг иргэдэд карт олгож байна

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн халамжийн мөнгөө банкинд өөрийн биеэр очиж авдаг, картгүй иргэдийг арилжааны банкууд картжуулж,  ирэх сараас бүх иргэн цахимаар халамжийн мөнгөө авах боломж бүрдүүлж байна.

ХНХЯ-ны ажлын хэсэг, удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад ажиллаж, зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлтийг хянаж байна. Банкны ажилтнууд Ковид-19-ийн шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэдэд үйлчилж байгаа юм. Эхний ээлжид халамж авдаг иргэдэд үйлчилж, цаашдаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах аж.

ХНХЯ иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, банканд очиж дараалал үүсгэхгүй гэртээ байж, цахим хэрэглээг сонгохыг уриалж байна. Мөн хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж Хэрсүү гурвалжин хөдөлгөөнд нэгдэхийг зөвлөв. 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.