ХӨСҮТ-д гарсан галыг бүрэн унтраажээ

Twitter Print
2020 оны 11-р сар 24-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

ХӨСҮТ-ийн өргөтгөлийн узелийн өрөөнд гал гарсан тухай дуудлага өнөөдөр 10:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Уг дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хоёр автомашин, найман алба хаагчтайгаар 10:52 цагт очсон байна.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "ХӨСҮТ-ийн өргөтгөлийн узелийн өрөөнд дулаалгын материал шатаж байсныг алба хаагчид 15 минут ажиллан бүрэн унтраасан. Мөн утаажилтын бүсээс хоёр ажилтныг гаргасан" гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.