Өвөрмонголчуудын тусламжийн аян Монгол руу хөдөлжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 24-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Монголчуудад туслахаар Эрээн хотод амьдардаг Цэнгэл “Сэтгэлийн дэм” аянг зохион байгуулж 3 хоногийн дотор 206 хүн хамрагдаж нийт 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ.

Энэхүү тусламжийг Нийслэлийн Онцгой Комиссын хамт олонд хүргэх юм. Үүнд: бэлэн мөнгө 6766,5 юань-аар 165 ширхэг бэлэн гоймон, Гутал-1218, өвлийн хувцас 2232, маск 104900, бэлэн гоймон 189 хайрцаг, гурил будаа 518 уут, бээлий оймс 470, арутгагч 1 хайрцаг, гар утас 10 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хандивлаж байна.

“Сэтгэлийн дэм” хандивын аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цэнгэл гэх залуугийн хувьд ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунаас хүн бөгөөд Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байгаа аж. Цэнгэлийн хувьд Монголчуудад туслах “Сэтгэлийн дэм” аяны талаарх мэдээллээ вичатаар олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд болон гадаадад амьдардаг Өвөрмонголчууд хүртэл нэгджээ. Хандиваар цугласан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан цоо шинэ бараа бүтээгдэхүүн бөгөөд уг ажлыг Нийслэлийн онцгой комисст шуурхай хүлээлгэн өгөх ажилд Эрээн хотын Консулын газар дэмжлэг үзүүлж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.