Баянхонгор аймгийн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Twitter Print
2020 оны 11-р сар 25-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн билээ. Улмаар сорьцыг ХӨСҮТ рүү явуулж шинжлүүлэхэд сөрөг гарчээ. 

Энэ талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан "Эрүүл мэндийн яамнаас тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг бидэнд мэдэгдлээ. Баянхонгор аймагт коронавирусийн халдвар илрээгүй. Тайван хандаж, эцсийн хариуг хамтдаа хүлээсэн иргэддээ талархлаа. Маскаа зүүж, хөл хорионы дэглэмээ чандлан сахиарай" гэв.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.