Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1312 ажилтан гүйцэтгэж байна

Twitter Print
2020 оны 11-р сар 28-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнөөдрийн /2020.11.28/ 10:00 цагийн байдлаар хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1,312 ажилтан гүйцэтгэж байна.

 

Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар 77 рейсээр 195 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 47 ажилтан, 11 машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компанийн анчид 12 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтгэлийн 16 байгууллагын 30 машин, 76 ариутгагч ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.