Сар хиртэхэд хур тунадас унадаг

Twitter Print
2020 оны 11-р сар 30-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

2020 оны 11 сарын 30 буюу өнөөдөр сар хагас хиртэхдээ 17 цаг 17 минутаас эхэлж, 2 цаг 36 минут үргэлжлэн, 19 цаг 53 минутад шувтрах ажээ. Хамгийн тод ажиглагдах, их хиртэх цаг хугацаа нь 17 цаг 42 минутад болох аж.

Сар бүтэн хиртэх (Total Lunar Eclipse), сар хагас хиртэх (Partial Lunar Eclipse), сарны зах хэсэгхэн цагираглаж хиртэх (Penumbral Lunar Eclipse) ийм гурван үзэгдэл байдгаас өнөө оройнх гуравдахь нь аж. Бүтэн, хагас хиртэлтээсээ сүүлийнх нь эрс тэс ялгамжаар бага учир дийлэнхи хүн олж анзаардаггүй, өнгөрөөчихдөг бололтой.

Нар сар хиртсэний дараа хоёр дахь хоногоос голчлон хур тундас элбэгшдэг, нар сар тэгж нүүрээ угаадаг хэмээн манай ухаант дээдэс ажиж тогтоосноо эртнээс сургаж, ажил төрөл, ахуй амьжиргаа, мал маллагаандаа анхаарч ирсэн онцлогтой. Өвлийн эхэн сараа угтаад хэд хэдэн ч удаа зарим газраараа цас ахиухан шиг орчихсон, өвс тэжээл, хороо халхавч муутай, өвөлжөөний даац хариугүй, аймаг алгасч, сум сунгасан отор нүүдэл ихтэй, хүн мал зутрахад тун ойрхон байгаа энэ эгзэгтэй цагаар бурхан тэнгэр минь харах байгаа. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг билээ.

До.Чулуунбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.