Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг

Twitter Print
2021 оны 01-р сар 17-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Адууны мах идэх цаг. Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлдэг илчлэг өндөр, халуун чанарын мах болой. Тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Шингэц сайтай. Хөргөж идвэл илүү тохиромжтой.

Бага хэмжээгээр цагаан гаа, сармис, улаан чавгатай зөөлөн галаар чанаж шөлийг уувал ханиадны эсрэг болон биеийн дархлаа дэмжих сайн талтай. Аль болох дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр. Давс их агуулдаг. Давсгүй чанаж, ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол. Зуны халуунд хэрэглэдэггүй ба идвэл хий бадгана дэврээх нигууртай.

Өглөөгүүр цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулж, өдөр хэр тааруу хэмжээтэй (150-180гр) хөргөсөн адууны мах, үдийн хойно 16.00 цагийн үед бөөр давсагаа дэмжиж амархан шингэх хөнгөн хоол, жишээ нь шар тосоор зуурсан замбай идээд орой 18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, зэрлэг жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн нэг өдрийг тунчиг зөв хооллоод өнжчихөж байгаа юм...

Монгол үндэсний идээ, ундаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.