ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 58 амралт, сувиллын жагсаалт

Twitter Print
2022 оны 04-р сар 07-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалт гарчээ. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой аж.

Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.

Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг байна.

Рашаан сувилалд амрах иргэд өөрийн мөнгөөр зорчиж, ирсэний дараа хөнгөлөлтийн дүнг авах аж.

2022 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.