PCR-ын шинжилгээ өгөөгүй гэх шалтгаанаар 22 товчоон дээр гацсан иргэн нас барсан нь үнэн гэв

Twitter Print
2020 оны 12-р сар 08-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй нийт тохиолдол 128 хэвээрээ байна. Нийслэлийн 70000 мянган өрхийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна.

Өнгөрсөн 24 хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан байна. Харин 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна.

Өнгөрсөн шөнө Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан учир нэвтрүүлээгүй. Энэ үед зорчигч О-ын бие муудаж Нийслэлийн түргэн тусламж дуудсан байгаа. Ингээд тус иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлж байх хугацаанд нас барсан байна. Нас барсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоохоор шалгаж байна. Халдвар гарсан тодорхой хэдэн аймаг байгаа. Тухайлбал Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт зэрэг аймгуудаас ирж байгаа иргэд заавал PCR-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Харин PCR-ын шинжилгээ өгөөгүй бол Нийслэл хот руу нэвтрүүлэхгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй" гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.