Үг хэлэх, тайзны айдсаа дарах арга

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Ажил мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжих тусам санаануудаа бусдад танилцуулах ажилд дуудагдах тань ихсэнэ. Олны анхаарлын төвд байх учир энэ бол таны хувьд тодрон гэрэлтэх боломж.

Гэхдээ, судлагаануудын үр дүнгээс харахад тайзны айдас нь үхлийн айдасны өмнө зэрэглэгдсэн байх агаад хойд Америкчуудын хувьд номер нэг айдас нь байдаг байна. Танд туслахын тулд түгшүүр, айдасыг багасгах (гэхдээ, алга болгох биш) зарим зөвлөгөөг өгье.

1. Юу ч хийж байлаа гэсэн айдасгүй байна гэж бүү бод – энэ бол жирийн, байх ёстой зүйл бөгөөд харин ч сайн зүйл. Зарим сэргээгч хүчтэй довтлолт нь таны ойлголтыг сайжруулж гайхалтай гүйцэтгэлийг бий болгоно.

2. Итгэлтэй байснаар айдас эрс багасдаг. Олон арга замаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж болно.

• Эхлээд урьдчилан сайтар бэлтгэ. Итгэлтэй болох хүртлээ хэдэн ч удаа хамаагүй хэлэх үгээ давтаж сургуулилт хий.

• Сэтгэлзүйн бэлтгэл хий. Амжилттай байна гэдгийгээ дүрслэн бод. Нүдээ аниж өөрийгөө сонсогчдын ёстой гайхширлыг төрүүлж байна гэж төсөөлөөд үз.

• Баталгаа, нотолгоонууд бэлд. Өөртэйгөө ярь. Амжилттай, бүтэлтэй гүйцэтгэж, сонсогчид хэлэх зүйлсийг тань сонирхох болно гэдэгт өөрөө өөрийгөө итгүүл.

• Бодлын галт тэргээ алдахгүйн тулд гол асуудлууд, сэдвүүдээ бэлэн байлга.

С.Эрдэнэбаатар

"ЗӨВ" номны хэсгээс...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.