Б.Навчаа: Намайг Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа айлгасан

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Жүжигчин Б.Навчаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилсэн постыг өөрийн фэйсбүүк хуудастаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэлжээ. 

Гэвч, үүнд нь эгдүүцсэн сайд түүнийг шүүхэд өгч, прокуророос Б.Навчаад яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ талаар жүжигчин бүсгүй "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна.

Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" хэмээн бичиж, яллах дүгнэлт болон асуудал үүсгэсэн постныхоо зургийг нийтэлснээр олны анхаарлыг татсан.

 

Харин өнөөдөр жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа "За уучлаарай сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь Хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан" гэж бичжээ. 

А.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.217) 2020-12-15 15:01
      • 0
      • 0

      арай арай, монголд эрх чөлөөний он тоолол 1990 оноос урагш буцсан бололтой

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-12-14 22:21
      • 0
      • 0

      Arai umaa Byr Nyamdorjoosoo shal dordloo

      Хариулах