Охиноо хий хоосон нэр алдарт дурлагч бүү болгоорой

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхийн хий хоосон нэр алдарт дурлах нь хүүхдийн хий хоосон нэр алдарт дурлахтай харьцуулахад илүү аймшигтай, бат бөх байдаг төдийгүй хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл туйлын өндөр байдаг.

Иймээс хүүхдээ хий хоосон нэр алдрын хойноос гүйгч болгохгүйн тулд эцэг эхчүүд өөрсдөө эхлээд тэр зангаа хаях хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол охидоо үнэн бодитой үзэл санаагаар чиглүүлж, тэдэнд эрүүл өсч торних орчинг бий болгож, сайхан гэр бүлийг бий болгож өгөхийг хэлнэ. “Охин өсөж томорно, томрох тусмаа улам л хөөрхөн л болж байдаг, хэдий чинээ хувирна, төдий чинээ сайхан болно” энэ бол өсч хөгжиж яваа охиныг магтаж буй нэг хэлбэр.

Гэвч эцэг эхчүүд маань сайн анхаарах хэрэгтэй. Охид том болох тусмаа илүү өөртөө итгэлтэй болдог. Хэрвээ буруу чиглүүлбэл маш амархан хий хоосон нэр алдарт дурламтгай болно. Хаан ч явсан өөрийнхөө давуу талыг тодотгож, эсвэл царай зүс бие хаагаа хүнтэй харьцуулж явдаг. Хий хоосон нэр алдарт дуртай хүүхэд үхсэн ч нэр төрдөө хайртай, хоосон нэр алдрын хойноос гүйдэг, сохроор омгорхог зан гаргадаг гэх мэт өөрийгөө хүндлэхгүй зан гаргаад зогсохгүй өөрийгөө голох хандлагатай болдог.

Учир нь өөрийнхөө чадварт бүрэн итгэдэггүй. Зөвхөн гадны зүйл ашиглан өөрийгөө товойлгодог хүн болдог.

Эх сурвалж: Хөөрхөнтдөг өдрүүд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.