
Цар тахлын улмаас хөл хорионд шилжсэнтэй холбогдуулан өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг хүмүүсийн орлого тасарч, хүнд байдалд ороод буй.
Тэгвэл СБД-ийн 12-р хорооны Засаг дарга Ц.Долгормаа, 16-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа нар хамтран, уг сургуульд суралцдаг амьдралын боломж муутай өдрийн орлогоороо цалинждаг айлын хүүхдүүд болон өндөр настануудад нэн шаардлагатай эд материалаар туслалцаа үзүүлжээ. 16-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа нь өөрийн найзуудыг уриалж хандивын аян өрнүүлэн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Хандивын үйл ажиллагаанд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Хөлөн буйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны малчин Шарнууд овогт Пүрэвсүрэнгийн Эрхэмбилэг тэргүүтэй 19 хүн 4,100,000 төгрөг хандивлажээ.
Тус хандиваар 60 өрхөд эхний ээлжид нэн шаардлагатай байгаа түлш, зурагт, хүнс, өргөн хэрэглээний бараа авч өгчээ. Хөл хориотой холбогдуулан ЕБС-ын үйл ажиллагаа цахимд шилжиж, сурагчид теле хичээл үзэж буй. СБД-ийн 12-р хорооны зарим айл өрхөд зурагт байхгүй нь улмаас хүүхдүүд хичээлээ хийж чадахгүй байдалд хүрчээ. Үүнтэй холбогдуулан хандивын аянг зохион байгуулагчид зарим айл өрхөд зурагт авч өгчээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.