“Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ.

ОБЕГ галын дуудлагыг өчигдөр 07:04 цагт хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалав.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.