“Миллион алых роз” дууны түүх

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

НИКОЛАЙ ПИРОСМАНАШВИЛИ 1862 онд Гүржийн Мирзаани Дедоплисцкрайд төрж, 1918 онд нас эцэслэсэн. 15 нас хүртлээ айлын хамжлага зарцлагдаж байсан хүү өнчирч Тбилисийг зорив.

1900 онд зураач гэгдэх болсон залуу өөрийн зурсан зургаа хоолны мөнгөнөөс өгч хонгилд хонож явсаар 1913 оноос жинхэнэ бүтээлээ туурвиж түүнийг нэрд гарсан зураачид сонирхож эхэлсэн байна. 1918 онд 51 настай өлсгөлөн, өвчинд нэрвэгдсээр хонгилын гэртээ нас барахад гурав хоносны дараагаар хөршүүд нь мэдэж оршуулсан эмгэнэлт хувь зохиолын эзэн билээ.

Түүний зурагт мөнхөрсөн сая сарнайн эзэн бүсгүй бол Маргарит Де Севр байв. "Жүжигчин Маргерита" нэртэй зургаас санаа авсан "Миллион алых роз" дуу Константин Паустовский болон Андрей Вознесенский нарын бүтээл болон дэлхийд түгсэн юм. Зураач, цэцэг бүсгүй хоерыг ихэд хайрладаг байсан хэмээдэг.

1905 онд нэгэн сонин дээр Маргарит де Севр гэгч гоо үзэсгэлэнт жүжигчин эмэгтэйн тоглолт Францын "Бель вю" театрт болсон тухай түүний үзэсгэлэн гоог магтан бичснийг уншсан аж.

Тэр гоо үзэсгэлэнт бүсгүй Тбилис хотноо тоглолтоо хийхээр ирэв. Тэр үед зураачийн төрсөн өдөр таарч байгаа бүх мөнгөөрөө сарнай худалдан авч бүсгүйд бэлэг барьсан байлаа. Гоо бүсгүй баярласандаа түүнийг үнссэн хэмээдэг. Гэвч энэ түүх яг батлагдаагүй. Зарим мэдээлэлд цэцгээ барьсан зураач найз нартаа тараан өгсөн гэсэн байдаг ажээ. Энэ алдарт бүтээл одоо Луврын музейд хадгалагдаж буй ажээ.

1969 онд Ираны дуучин Гугушын дуулсан хувилбарыг анх дуулагдсан ориг хувилбар гэж үздэг авч Социалист улсуудын дунд Алла Пугачевийн дуулснаар тархаж энэ дуу орос дуу мэт дэлхийгээр түгсэн байдаг.

Энди Дюфрэйн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.