ШУА-ийн Тэргүүлэгч гишүүдээр Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс сонгогджээ

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр цахимаар хуралдаж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн сонгуулиа явууллаа.

Энэ удаагийн сонгуулиар  ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нарыг улираан сонгосон юм. Тэргүүлэгч гишүүдийн  тоог Их чуулганаар тогтоодог журамтай бөгөөд өмнө нь 17 гишүүнтэй байсан бол энэ удаа 15 гишүүн болгон өөрчиллөө. Дараах 15 хүн ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдов. 

1.   Д.Рэгдэл /Академич/

2.   Г.Чулуунбаатар /Академич/

3.   Б.Авид /Академич/

4.   Т.Галбаатар /Академич/

5.   Р.Гончигдорж /Академич/

6.   Т.Ган-Эрдэнэ /Академич/

7.   С.Нарангэрэл /Академич/

8.   Д.Дашжамц /Академич/

9.  Д.Содномдорж /Академич/

10. С.Чулуун /Академич/

11. Ц.Лхагвасүрэн /Академич/

12. Б.Бямбаа /Академич/

13. Ж.Чинбүрэн /УИХ-ын гишүүн/

14. Я.Содбаатар /МУ-ын шадар сайд/

15. Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/

А.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.