
Америкийн эрдэмтэд хоол хүнс, деменц буюу зөнөгрөл үүсэх хоёрын хоорондын хамаарлыг судлан батлагдсан онолыг нотолжээ. Айова мужийн их сургуулийн судлаачид ламб буюу хурганы мах, улаан дарс, бяслаг зэрэг хоол идэх нь хүнийг оюун ухаанаа алдах өвчнөөс хамгаалдаг гэж дүгнэлт хийжээ.
Мэргэжилтнүүд 46-77 насны Их Британийн 2000 орчим оршин суугчдын өвчний түүхэнд дүн шинжилгээ хийв. Сайн дурын ажилтнууд зарим хоол хүнс (жимс, ногоо, загас, мах, бяслаг, талх, үр тариа, цай, кофе, согтууруулах ундаа) -ийг хэр зэрэг давтамжтай хэрэглэдэг талаар хөдөлгөөнт тандалтын тест (FIT) -ийг авахыг хүссэн бөгөөд энэ нь хэр зэрэг магадлалтай гарч байгаад дүгнэлт хийсэн байна.
Хурганы мах, бяслаг, улаан дарс нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг бол, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь зөвхөн Альцгеймер өвчнөөр өвчилсөн хүмүүст хортой болох нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ, генетикийн урьдал өвчнөөс болж деменц буюу зөнөгрөл, хүн төрөлхтөнд үүсдэг болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Гэсэн хэдий ч сайн зөв хооллох зөнөгрөлийг удаашруулдаг.
Интересные факты
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.