Нэг япон эмэгтэйд 1.3 хүүхэд ногдож байгаа нь хамгийн доод үзүүлэлт гэв

Twitter Print
2023 оны 03-р сар 03-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

“Хосууд нэгээс илүү хүүхэдтэй болох, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд дорвитой тусалж дэмжих асуудлыг хойш тавих аргагүй боллоо” хэмээн Японы Ерөнхий сайд Кишида мэдэгдлээ.

Япон дундаж наслалтаар дэлхийд тэргүүлж, төрөлт багассаар байгаа нь сүүлийн 20 жилийн хамгийн том асуудал болсоор иржээ. Өнгөрсөн онд тус улсад 800.000 төрөлт бүртгэгдсэн нь 100 жил тохиолдоогүй доод үзүүлэлт. 1970-аад онд төрөлт жилд хоёр саяыг давж байв.

Дундаж наслалт нэмэгдэж, төрөлт багасахын хэрээр хүн амыг тэжээх ажиллах хүч улам багасч байгаа аж.

Дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улс нь бяцхан Монако, тэгээд Япон. Фумио Кишида энэ асуудлыг шийдэхийн тулд төрөлтийг дэмжих, хүүхэд өсгөх хөтөлбөрт зориулах төсвийн зарцуулалтыг хоёр дахин нэмнэ хэмээн зарлалаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4% энэ зорилгод зарцуулна гэсэн үг.

Өнөөдөр нэг япон эмэгтэйд 1.3 хүүхэд ногдож байна. Өмнөд Солонгос энэ үзүүлэлтээр (0.78) дэлхийд тэргүүлдэг.

Төрөлт багасахад нөлөөлдөг хүчин зүйлс:

- Гэрийн ажил, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тал дээрх хүйсийн тэгш бус байдал

- Хүүхэдтэй болох орон зай, талбай хомс том хотуудын жижиг байр

- Хүүхдийн сургууль, их сургууль, амьдралын өндөр өртөг

- Эмэгтэйчүүдийн өндөр цалин

- Хүүхэд өсгөх цаг хугацаа олгодоггүй ажлын өндөр шаардлага

Цагаачлал, гадаадын ажиллах хүчний шийдлийг Японы Засгийн газар няцаасаар иржээ. Японы хүн амын дөнгөж гурван хувь нь гадаад төрсөн иргэд байдаг бол, Их Британид энэ үзүүлэлт 15 хувь байдаг.

Д.Нямдорж

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.63) 2023-03-03 12:55
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • монгол

      (122.201.21.237) 2019-11-07 10:46
      • 0
      • 0

      эцэг,эх гэдэг чинь бурхад юм шүү дээ.ээж,аавыгаа сайн асарч,тойлсон хүмүүс буянаа эдэлнэ гэж ярьдаг.

      Хариулах