Чингис хаан Тангудыг байлдан дагуулахад тохиосон хамгийн том 2 гаригийн давхцал өнөөдөр тохионо

Twitter Print
2020 оны 12-р сар 21-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Чингис хаан Тангудыг байлдан дагуулсан 1226 онд тохиосон нарны аймгийн хамгийн том 2 гариг Бархасбадь, Санчирын 0,1%-ийн давхцал өвлийн туйл 12 сарын 21-нд хамгийн урт шөнө эхлэхүйд тохионо. Энэ нь нар шингэсний дараа тэнгэрийн баруун урд талд үзэгдэнэ.

Энэхүү хамгийн том хийн гаригуудын тохиол 20 жил тутамд болдог ч ийнхүү давхцах нь 397 жилд ганц болдог. Үүний өмнөх 1623 онд, харин түүний өмнөх 1226 онд буюу 794 жилийн өмнө тохиожээ. Тэгвэл тэр үзэгдэл 7 хоногийн дараа дахин давхцаж тохиох явдал нь үнэхээр сонин. Эзэн Чингис хаан хийгээд түүний зурхайч нар тэр үзэгдлийг хэрхэн үзэж бэлгэшээж байсан нь сонирхолтой.

Ю.Болдбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.