Б.Ууганбаяр: Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "БНХАУ-ын Эрээн хилийн боомт дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрсөн асуудал үүссэн. УОК-ын Шуурхай штабт ААН байгууллагууд хандаж өөрсдийн ирүүлсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл, чингэлэг, машин техник, цаг хугацаа хэд хонож байгаа талаарх мэдээллээ ирүүлж байгаа.

Шуурхай штабаас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх  онцгой комисст шуурхай хандаж, Эрээн хилийн боомтод гацсан машин техникийг нэвтрүүлэх тал дээр, машин техникийн нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллаж байна. Ингэсний үр дүнд өдөрт ойролцоогоор 40 орчим  машин техник бүх төрлийн бараа бүтээгдэхүүн наашаа нэвтэрч байна. Эхний гацсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн онцгой комисстой цаг тутам ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хүндрэлүүд багассан учраас Шуурхай штабт ирж байгаа хүсэлт багассан. Хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарал хандуулж ажиллаж байна." гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.