Коронавирусийн халдвар авсан нэг иргэн нас баржээ

Twitter Print
2020 оны 12-р сар 26-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр коронавирусийн халдвар авсан иргэн нас барсан тухай Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлсэн юм.

Тэрбээр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 76 настай өвчтөн өчигдөр эндсэн. Биеийн байдал нь маш хүнд байсан. Үндсэн онош нь цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн II хэв шинжтэй, элэгний C вирүсийн архаг үрэвсэлтэй байсан. 

Энэ хүн үндсэн өвчнөөрөө, зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидтой. Өөр эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй, маш хүнд өвчтөн байсан учраас үндсэн өвчний эмчилгээг тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хийж байсан. Ковидын халдвар илэрсний дараа халдвартын эмч нар очиж зөвлөгөө өгч байсан" гэв. 

А.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.