Иргэн, аж ахуйн нэгжийн 10 сая төгрөг хүртэлх торгуулийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 28-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлэв. Тэрээр "2017 онд хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор дөрвөн сая орчим иргэн 650 тэрбум төгрөг гаруй төгрөгөөр торгуулсан.

Төсвийн цоорхойг нөхөх хүртэл хэмжээний төгрөгөөр иргэдийг торгож, амьдралд нь хүнд тусаж байна. Цар тахлаас үүдэн иргэдийн орлого буурсан үед өршөөлийн хууль нэн шаардлагатай гэж үзэж байна. Олон иргэн Зөрчлийн хуулиар торгуулж байна. Мөн цагдаа нарыг торгуулийн төлөвлөгөө гүйцэтгэ гэж үүрэг даалгавар өгдөг. Тиймээс өршөөлийн хуулийг баталснаар урьдчилсан байдлаар нэг сая гаруй хүнийг өршөөнө гэсэн тооцоолол бий.

Баривчлах шийтгэл ногдуулсан хүмүүсийг чөлөөлнө. Иргэн, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөг хүртэлх торгуулийг чөлөөлөхөөр төсөлд тусгасан. Том компаниудын 10 саяас дээш торгуулийг өршөөхгүй байхаар төсөл боловсруулсан" гэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.