Хамгийн эелдэг аварга хүн - РОБЕРТ ПЕРШИНГ УОДЛОУ

Twitter Print
2020 оны 10-р сар 12-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

1918 онд төрсөн Гиннесийн номонд хамгийн өндөр хүүхэд, хамгийн өндөр хүнээр бүртгэгдсэн Роберт асар богино насалсан юм. Тэр ердөө 22 насласан байдаг. 22 нас хүрэхдээ 2 метр 72 см, 199 кг жинтэй аварга хүн байв.

Украйны үлэмж биет Леонидоос даруй 15 см - ээр өндөр байсан ажээ. 4 нас хүртлээ хэвийн өсөлттэй хүү 8 нас хүрэхдээ 1м 88 см болж 10 настайдаа 1м 98см өндөр, 100 кг жинтэй болсон нь хүмүүсийн гайхшралыг татаж 18 насандаа 2 м 54 см, 177 кг жинтэй болсон байв.

Гутлын хэмжээ 37АА буюу 49 см болж Америк даяар түүний өндрийг гайхаж циркээс хамтран тоглох урилга ирэн тэрээр цугларсан олон түмэнд элэгсэг дотно инээмсэглэл бэлэглэн өөрийгээ харуулдаг байв. Уодлоу 21 нас хүрэхдээ 2 м 62 см болсон бөгөөд дээд сургуульд сурах хүсэлтэй байсан ч онгоц машин анги танхимд багтах аргагүй өндөр болсоор байв. Түүний сандал дээр суугаа нь 180 см өндөр байсан бөгөөд гарын дунд хуруу 32,4 см байв.

1940 онд 22 нас хүрэхэд түүний өндөр хамгийн сүүлчийн хэмжилтээр, (Сент Луйст) 2м 72 см байсан бөгөөд түүний баруун өвдөг үрэвсэн өвдөж маш хурдацтай сепсис болон хүндрэв. Америкийн алдартай мэс засалчид судасны хагалгаа хийхээр нойрсуулагч хэрэглэсэн үед унтаагаараа нас барсан аварга хүнийг оршуулахаар Америкийн олон хотоос 40 000 хүн цуглаж, түүний шарилыг 12 хүн өргөсөн байдаг. Түүний хөшөөн дээр "Баяртай. Үүрд амарлаа" гэж бичсэн байна.

Түүний хэт өндөр болсон шалтгаан юу байв?

Тэрээр 5 настайдаа өнчин тархинд Акромегалия хэмээх эс томруулагч хавдраар өвдсөнийг мэдээгүй байв. Энэ өвчин 1880 аад онд Америкт эмчлэгдэж байсан гэх ч 1940 онд түүнийг нас барах хүртэл мэдээгүй байжээ. Олон улсын гутлын компани гэдэг байгууллага Америкт анхны борлуулалт хийхдээ Робертыг зар сурталчилгаандаа тоглуулсан гэдэг. Түүний үлэмж хэмжээний том гутал музейд байдаг ба, хөшөөг нь төрөлх хотод нь босгосон ажээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (64.119.21.75) 2019-11-07 13:28
      • 0
      • 0

      Эвдрээгүй цэвэрхэн залуу хүн байна, дэмжиу байна.

      Хариулах