Томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна

Twitter Print
2021 оны 01-р сар 03-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс маргаашаас шинжилгээ авч эхэлнэ.

Нийгмийн Эрүүл мэндийн төвийн  тархвар судлаач Б.Сувд ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хийсэн мэдээллийн үеэр мэдэгдэхдээ, “Өчигдрийн байдлаар, эх үүсвэр тодорхойгүй халдварын дөрвөн голомт илэрснийг судалж байгаа. Энэ бол хүн амын дунд ямар нэг шинж тэмдэггүй халдвартай хүмүүс явж байна гэсэн үг. Ийм учир иргэд хөл хорионы үед дэглэм баримталж чадав уу гэдгийг бодох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн хувьд, “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ нэлээн удаашралтай явагдлаа" гэдгийг дурдаад, "Эрүүл мэндийн хамгийн эрсдэлтэй цэг болох эмийн сан, банк, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси, түгээлт, захиалга хүргэлтийн компани зэрэг зорилтот байгууллагад шинжилгээ авч байгаа.

Маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна. Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн. Тиймээс халдварын байршил тодорхой болоход ард түмэнд мэдээлнэ” хэмээсэн юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.