Гадаадад гацсан иргэдээ ойрын өдрүүдэд татан авч чадахгүй гэв

Twitter Print
2021 оны 01-р сар 04-нд 20:26 цагт
Мэдээний зураг,

Гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг ойрын өдрүүдэд зохион байгуулж чадахгүй гэж УОК-ын дарга Я.Содбаатар хэллээ.

"Бид нарын нислэг хийх ихэнх орнуудад мутацид орсон вирусийн халдвар тархсан. Япон, Солонгос улсууд хилээ хааж, хамгийн сүүлд Бээжинд бүртгэгдэж онц байдал зарлаад байна. Мутацид орсон вирусийн халдвар Монголд ороод ирвэл ямар аюул учрахыг та бүхэн мэдэж байна. Манай эрүүл мэндийн салбар, иргэдийн амь насанд ямар аюул учрах вэ. Өнөөдрийн нөхцөл байдалд гадагшаа явж байгаа хүмүүсийг вакцинжуулалт гарсны дараа ирнэ шүү, өмнө нь авч чадахгүй гэдгийг хэлж гаргаж байгаа. Боломж олдвол гадаадад гацсан иргэдээ татан авах сэтгэлээр ажиллаж байна. Гэхдээ нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байна" гэж хэллээ. 

Манай улсын хувьд вакцинжуулалтыг энэ оны гуравдугаар сараас эхлэнэ хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн иргэдийг хамруулах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (13.126.11.147) 2021-01-04 21:26
      • 0
      • 0

      Humuusee awaach heden sar huleeh yum hunii nutagt yamar hetsuug medej bna uu

      Хариулах