Солонгос үндэсний хоол КАЛБИЖИМ хийх жор

Twitter Print
2021 оны 01-р сар 05-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

-Орц:

1. Үхрийн хавирга /өөхгүй байвал сайн/ -1кг

2. Лууван- 2ш

3. Цагаан лууван /төмстэй хольж болно, дангаар нь төмс хийсэн ч болно/ -өөрсдийн хүссэнээр

4. Сонгино -1ш

5. Сармис - 5-6 хумс

6. Ногоон сонгино

7. хар перец- амталгаагаар

8. Солонгос хоолны #калби амтлагч -200-250гр

9. улаан чинжүү /халуун/

10.Бор мөөг -4-5ш

ХИЙХ ДАРААЛАЛ:

1. Хавиргаа савтай усанд хийж сойно-доод тал нь 30мин

2. Сойсон хавиргаа 10-15мин усанд чанаад хавиргаа гаргаж авна.

3. Хоолны сав эсвэл хайруулын тавгандаа #Kalbi амтлагчаа хийгээд дээрээс нь хавиргаа, сармис, сонгино, хар перец, улаан чинжүүгээ хийнэ.Ингээд сайтар хутгаад дундын гал дээр 10мин жигнэнэ.

4. 10 мин жигнээд ус хийнэ усаа ойролцоогоор 4 аяга буюу хавирганыхаа дөнгөж дээгүүр байхаар усаа хийгээрэй./энэ нь зөвхөн энгийн саванд чанах тохиолдолд шүү. Битүү чанагчинд бол усаа арай бага хийж буцалснаас хойш 10-15мин/

5. Ингээд усаа хийгээд 1-1,5цаг буцалгана. /дундын галаар/

6. 1-1,5 цаг буцалгаж чанасаны дараа лууван, төмсөө хийгээд 30мин жигнэнэ./битүү чанагчинд 10мин/ жигнэх явцдаа хутгаад, шөл багасвал бага зэрэг нэмж ус хийж болно.

Амжилт хүсье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.