Малгайнаас онцгой албан татвар авдаг байжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

1783 онд Их Британид эрэгтэй малгайнд ногдуулах онцгой албан татварыг Ерөнхий сайд Уильям Питт нэвтрүүлсэн. Татварыг 1784-1811 онуудад ноогдуулж байсан бөгөөд засгийн газрын орлогыг нэмэгдүүлэх зорилготой байсан аж.

Тухайн улсад эрэгтэй хүний орлогын түвшингээс хамаарч ялгавартай байдлыг авч үзсэн. Худалдан авалт бүрт татвар төлдөг байсан тул олон малгай авч чаддаггүй ядуу хүмүүс бага мөнгө төлж, олон малгай авах боломжтой хүмүүсээс хамаагүй их хэмжээний төлбөр авдаг байв.

Малгай худалдагчдаас Лондонгийн иргэд жилд 2 фунт стерлингээс бусад газарт жилд 5 шиллинг хүртэлх үнийн дүн бүхий худалдааны лицензтэй байхыг шаарддаг байв. Малгай дотор доторлогоонд тусгай тэмдэг (тамга) байрлуулсан бөгөөд энэ нь малгайны эзэн, татвар төлсөн болохыг илтгэнэ. Энэхүү татварыг төлсөн тухай тамгыг хуурамчаар үйлдсэн хүмүүс цаазаар авах ялаар шийтгэгдэж байжээ.

Малгайн татварыг нэвтрүүлсэний дараа толгойн аль өмсгөлийг малгай гэж нэрлэж болох вэ, аль нь ийм байж болохгүй гэсэн маргаан дэгдэв. Тиймээс 1804 онд аливаа толгойн гоёл чимэглэлээс татвар авч эхэлсэн бөгөөд 1811 онд үүнийг цуцалжээ. Энэ татвар нь Их Британийн гэр ахуйн хэрэгслийн цорын ганц татвар биш байв. Эдгээрээс хамгийн алдартай нь 1697-1851 онд оршин тогтнож байсан цонхноос авах татвар, Шоон тоглоомын татвар 1711-1862он,

Хуанлийн татвар 1711-1834он,

Ханын цаасны татвар 1712-1836он,

Тоосгоны татвар. 1784-1850он,

Бээлийний татвар 1785-1794он,

Үсний хэрэгсэл 1786-1869он,

Сүрчигний татвар 1786-1800он хүртэл ноогдуулж байжээ.

Amazing world

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.