Гэрээ минималист хэв маягаар тохижуулах 4 арга

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Минимализм гэдэг хомс байдал бус ухаалаг сонголтуудын нэр юм.

Энэ нь зөвхөн дизайны шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай гол зүйлсэд төвлөрөх, сонголтуудаа хянаж, зөвхөн хэрэгцээт зүйлсдээ цаг гаргахын тухай өргөн ойлголт билээ. Тиймээс та бүхэндээ дэлхийн дизайны тренд жагсаалтад үргэлж дээгүүрт жагсдаг, түгээмэл хэв маяг болох минимал дизайны тухай хүргэхээр бэлтгэлээ.

1. Буйдангийн сонголт

Буйдан сонгохдоо аль болох гэгээлэг өнгнүүдийг сонгоорой. Энэ нь гэрийг тань илүү зайтай гэгээлэг харагдуулах болно. Мөн буйдангийнхаа хажууд арай тод өнгөтэй жижиг ширээ байрлуулаарай. Цагаан цайвар өнгийн буйдан нь орчин үеийн минимал хэв маягийг бүрдүүлэхэд маш том түлхэц өгдөг.

2. Өнгө

Гэрийн тохижилтонд хамгийн их хувь нэмэр оруулдаг өнгө бол цайвар бор болон цагаан өнгөний хослол юм.

3. Унтлагын өрөө

Та унтлагын өрөөндөө аль болох олон зүйл байлгах шаардлагагүй. Унтлагын өрөөний энд тэнд эд зүйлс хөглөрүүлж , тарааж болохгүй. Тав тухтай байдлыг бэлгэлэх зөөлөн үзэмжтэй зургийг унтлагын өрөөний ханандаа өлгөж болох юм.  

4. Гал тогоо

Энэ жилийн хувьд гал тогооны дизайн нь байгалийн эд зүйлсийг түлхүү хэрэглэж, байгалийн мэт хэв шинжийг агуулснаараа онцлог.

Эх сурвалж: Next.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.