
Нийслэлээс хөдөө орон нутаг руу иргэдийг ойрын хоёр, гурван хоногтоо гаргах учир шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад "Хөдөө орон нутаг руу иргэдийг гаргах чиглэл ирээгүй. Одоогоор УОК шийдвэр гаргаагүй" гэлээ. Тиймээс иргэд хөдөө орон нутаг руу гарах гэж үймэх шаардлагагүй юм байна.
Харин зарим аймгийн онцгой комиссоос Улаанбаатарт гацаад байгаа иргэдээ авахаар бүртгэлд хамруулж, нийтийн тээвэр, хувийн унаа, нислэг үйлдэхээр болоод байгаа. Тодруулбал, Баянхонгор, Баян-Өлгий аймгууд тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах талаар албан бичгийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлж, PCR шинжилгээ өгсөн иргэдээ тусгай үүргийн автобус, орон нутгийн нислэгээр татан авахаар болоод байгаа. Мөн Увс аймгийн онцгой комиссоос нийслэлд гацаад байгаа иргэдийн бүртгэл ажлыг явуулаад байгаа билээ.
Иймд зөвшөөрөгдсөн аймгар руу нийслэлд гацсан иргэд тухайн аймгийн зөвшөөрөлтэйгээр хотоос гарах бөгөөд очсон даруйдаа тухайн орон нутагт тусгаарлагдаж, хөл хорионы дэглэмд байна. Харин тодорхой шалтгаангүй иргэд хотоос гарах боломжгүй бөгөөд очсон аймгаас эргээд гарах боломжгүйг мэдээлж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.228) 2021-01-21 15:13Дарга нарыг огцруулсан гээд замбараагүйтэх гээд байцгаана уу. өвчнийг УБ-аас гадагш алдмааргүй л байна шүү. Орон нутагт нэг тарвал монгол баларна шүү
Хариулах