
Та бидний идэх дуртай өдөр тутмын хоолны нэг бол Төмсний хучмал билээ. Энэ удаа манай сайтын зочдын хүсэлтийн дагуу гэртээ төмсний хучмал хийх жорыг дэлгэж байна. Уг жор маань сыртэй төмсний хучмал гэдгээрээ онцлог. Хэрвээ та хүсвэл сыргүй ч хийж болно. Өөрийнхөө хүсэл сонирхлоор төмсний нухшын орц найрлагыг баяжуулаарай.
сонгино 1 ширхэг
сармис 2 хумс
үхрийн татсан мах 750 гр
вандуй 130 гр
өндөг 1 ширхэг
талхны хатсан үйрмэг 95 гр
барбикю сүмс 30 гр
томатны соус 30 гр
яншуй 50 гр
давс
перц
төмс 750 гр
цөцгийн тос 50 гр
сүү 30 гр
сыp 30 гр
Жижиг хайруулын тавганд оливын тосыг хийж дунд зэргийн гал дээр халаана. Сонгиныг жижиглэн хэрчиж 5 минут орчим зөөлөн болтол шарна. Ингээд жижиглэн хэрчсэн сармисыг хийж 1 минут хуурна. Аяндаа сармисны үнэр анхилаад ирнэ. Шарах шүүгээгээс гаргаж 10 минут хөргөнө. Энэ хооронд, төмсний нухшаа бэлтгэе. Хоолны шанаган сав ашиглан давстай усанд 12-15 минут хальсалсан төмсийг зөөлөн болтол нь буцалгана.
Ингээд усыг шүүж авна. Төмсөн дээр 50гр масло эсвэл цөцгийн тос, 30гр сүү хийж бага зэргийн хэмтэй гал дээр өтгөн болтол нь хутгана. Дараа нь бяслаг/сыр нэмж жигд өтгөн болтол нь хутгаарай. Махан таташ, вандуй, өндөг, талхны үйрмэг, барбикю сүмс, томатны сүмс, яншуй болон анх бэлтгэж хуурсан сонгино, сармисаа eep том саванд хийж миксэрдэж холино. Давс, перцээр амтлаад сайн нягтарштал нь холиорой. Ингээд уг холицыг хайруулын тавганд хийх бөгөөд хутгуураар дөрвөлжин, гурвалжин хэлбэрт оруулж нягтаршуулж дараарай.
160С-180С хэмд шарах шүүгээг халааж бэлтгэнэ. 7см-аас доошгүй гүн ёроолтой хайруулын тавгийг сайтар тослоод нарийн боовны цаасаар ёроол болон хайруулын тавагны ирмэг захыг битүү бүрээрэй. Ингэхдээ цаасыг хайруулын тавагны ирмэгээс дээш 3 см орчим илүү гаргавал сайн. Ингээд хольц хүрэн бор өнгөтэй болтол шарах шүүгээнд 25-30 минут болгоорой. Энэ үед амталсан татсан мах маань бараг болсон байх болно. Ингээд махаа шарах шүүгээнээс гаргаад шарах шүүгээний хэмийг 180С-200С болгон ихэсгэж халаагаад амталж татсан махан дээрээ масло/ цөцгийн тосыг бага зэрэг нялж түрхэсний дараа төмсний нухшыг халбагаар хутган тарааж тавина.
Төмсний нухшыг шаргал өнгөтэй болтол 20-25 минут болгоорой. Үүний дараа 10 минут орчим хайруулын тавагнаас гаргалгүй хөргөөрэй. Ингээд л таны хоол бэлтгэсэн хачир, салаттайгаа идэхэд бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.