ЭХЭМҮТ-д коронавирусийн халдвар илэрчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлсэн иргэний коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.  Одоогоор тус эмнэлгийг тусгаарлаж, хөл хорио тогтоогоод байна.  Тус иргэн нь батлагдсан тохиолдлын хавьтал байх магадлалтай юм байна. 

Энэ асуудлаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Хүлээн авах тасаг дээр ирсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан учраас эмнэлэгт хөл хорио тогтоож, гарах, орох гарцыг түр хаагаад байна. Дотроос биш, гаднаас ирсэн хүнээс халдвар илэрсэн гэдгийг хэлье. Тус иргэн нь халдвар авсан хүнтэй хавьтал болсон байх магадлалтай байна" хэмээн ярьжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.