Нийтийн тээврийн бүх автобус болон таксинд QR код байршуулжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 21-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд өчигдрийн 10.00 цагийн байдлаар 97 чиглэлд 912 автобус, 10 аж ахуй нэгжийн 471 такси үйлчилгээнд гарсан байна.

Нийтийн тээврийн автобусаар 06.00-10.00 цагийн хооронд 45538 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 912 автобус, 84 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд автотээврийн хяналтын улсын 17 байцаагч, 205 шалгагч ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 220 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 43282 удаа уншуулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус болон таксинд QR код байршуулсан. Иймд зорчих хөдөлгөөний бүртгэлийг тогтмол уншуулж  хэвшихийг НЗДТГ-аас уриаллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.