Төрөлхийн нарийн гэдэс битүү нярайд онлайнаар мэс засал хийжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 21-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон 4100 гр жинтэй нарийн гэдэс битүү төрсөн нярайд  энэ сарын 19-нд мэс засал амжилттай хийлээ. 

Нярай төрснөөс хойш 3 дахь хоног дээрээ оношлогдон хагалгаанд орсон байна. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал сайн хоолондоо орж байна гэдгийг Мэс заслын эмч Г.Төгсбаяр хэллээ. Хөл хорионы улмаас хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед Эрүүл мэндийн салбарынхан телемедициний сүлжээгээ ашиглан мэс заслын яаралтай тусламж үзүүлж байна.

Хөвсгөл аймагт он гарсаар  2 мэс заслыг телемедицинээр холбогдон амжилттай хийгээд байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.